Хэдэн жилийн өмнө би нэр хүндтэй боловч сонирхолгүй ажил хийдэг байлаа. Түрээсийн байранд амьдардаг, 30 кг илүүдэл жинтэй, олон муу зуршилтай, харилцааны таагүй асуудалтай, мухардмал амьдралтай нэгэн явлаа. Гэхдээ энэ бүхэн аймшигтай нь биш л дээ. Өөрийгөө бүрэн нээж чадаагүй минь илүү дор санагдаж байв. Авууштай нь би өөрийн дотоод хүч мэдэрч,  илүү хүн болж чадна гэдгээ мэдэж байсан. 

Нэг удаа Гётегийн “Байх ёстой зүйлийг бий болгож чадахуйц бүтээлч хүч хүн бүрийн дотор бий. Энэ хүчийг илэрхийлж гаргахаас нааш биднийг тайван байлгадаггүй” гэсэн үгийг олж уншсан.

Ингээд би өөрөөсөө “Хэрхэн бодитоор өөрийгөө бүрэн нээж илэрхийлэх вэ? Энэ нь яг юу гэсэн үг вэ? Юунаас эхлэх ёстой вэ? Энэ хаалттай тойргоос хэрхэн гарах вэ?” гэж асууж эхэлсэн.

Тэр үед би амжилтын түүхүүдийг хангалтай уншчихсан байлаа. Тэр түүхүүд зүгээр л намайг хуурахыг оролдож байгаа юм шиг санагдсан. “Гоё үлгэр”-ийн эхлэл үргэлж хэцүү байдаг, тэгээд гэнэт л бүх зүйл сайхан болно. Гэхдээ амьдралын хүнд нөхцөлөөс “Time” сэтгүүлийн нүүр хүртэлх замыг хэрхэн туулсан талаарх бодит бөгөөд хэрэгтэй үгс дутуу санагдсан. Зүгээр толгой гял цал амжилт тэгсхийсэн бэрхшээлүүд дурдагдана.

Гэтэл долоон жил үйлчлэгчээр ажиллаж байсан ганц бие ээж хэрхэн амьдралын дасгалжуулагч болж сая гаруй хүнд өөрийгөө олоход тусалсан юм бол, ядуусын хорооллоос гаралтай, гутал ч үгүй хүү хэрхэн жүжигчин болж, “Оскар” авч чадаа вэ, халамжийн мөнгөөр хүүтэйгээ амь зогоодог байсан 28 настай бүсгүй хаанаас, хэрхэн хүч тэнхээг олж шидтэн хүүгийн тухай ном бичин дэлхийд нэрээ дурсгав, төсөөлөн бодох чадвар хангалтгүй хэмээн сонины газраас халагдсаны залуу Уолт хэрхэн Walt Disney Company-ийг байгуулж алдар нэрд хүрсэн нууц, жирийн л нэг Линн Миллер эмээ 78 настайдаа анх тайзан дээр гаран Стэндап комеди хийдэг болсон түүх, яаж эрдэмтэн Томас Эдисон 10 мянган удаагийн оролдлогыг шантралгүй хийж гэрлийн чийдэнг бүтээсэн юм бол?

... Эцэст нь өөрийгөө өөрчлөхөд тус болох бодит хариултыг би олж чадсан. Харин одоо би ном, хичээл болон илтгэлээрээ бусдад тусалж байна. Миний олсон бүхий л хариулт энэхүү номонд багтсан. Ном минь долоо хоног бүр ”Манн, Иванов и Фербер” хэвлэлийн нүүр хуудсанд хөтөлсөн “Өөрийн амьдралыг өөрчлөх 100 арга” булангийн мэдээллээс төрөн гарсан юм.

Булангаа дөнгөж эхлүүлэхдээ л маш олон хүнээс гайхалтай үгсийг сонсч, бичсэн түүхүүд тэдэнд урагшлахад нь хэрхэн тус болж байгаа талаар хүмүүс надад бичиж эхэлсэн юм.

Шийдлээ: Би өөрийн төслийг эхлүүллээ. Учир нь би одоо л эхлэхгүй бол 20 жилийн дараа харамсана гэдгийг ухаарсан. Та бүхэнд баярлалаа!

Тиймээ! Би жаргалтай байна. Сүүлийн жилийн турш би анх удаа өнөөдөр дуртай зүйлээ хийж дасгалын танхим орлоо.

Миний найзууд надад хэзээ ч итгэдэггүй, тэд юунд ч тэмүүлдэггүй. Юмыг өөрөөр харж өөр хүрээлэлтэй болоход таны нийтлэл надад тусалсан.

Яг бууж өгөх тэр үед таны нийтлэлүүд надад өөртөө итгэх итгэлийг өгсөн юм. Би одоо үргэлжлүүлэх болно.

Би өөрийн бизнестээ алдаа гаргах, азгүйдлээс айхаа больж асуудлын шалтгааныг олсон. Баярлалаа!

Хийж буй ажилдаа дургүй гэдгийг хүлээн зөвшөөрөх хүч чадлыг би өөрөөсөө олсноор өнөөдөр би эрх чөлөөтэй болж өөрийгөө нээн илрүүлэхийг хүссэн. Энэ өдөр миний хоёр дахь төрсөн өдөр.

Гайхамшигтай их сэдэл, эрмэлзлээр цэнэглэгдлээ! Хийж бүтээхийг хүсч байна, Миний дотоод хүч дүрэлзэн аслаа!

Энэ номоос та маш олон асуултын хариултыг олох болно.

-   Дотоод хүчийг хэрхэн илэрхийлэн гаргах вэ?

-   Дургүй ажлаа хэрхэн хаяж өөрийгөө нээн илрүүлэх вэ?

-   Амьдралаа өөрчлөх эхний алхмыг хэрхэн хийх вэ?

-   Айдас түгшүүрээ хэрхэн давж “итгэлийн үсрэлт”-ийг хийх вэ?

-   Ажил болон дуртай зүйлээ хэрхэн хавсруулан хийх вэ?

-   Чамайг дэмждэг хүрээллийг хэрхэн олох вэ?

-   Хэрхэн хувийн хүчээ хөгжүүлж хүссэн зүйлээ энэ ертөнцөөс авах вэ?

-   Өнгөрсөн гомдол бухимдал болгоныг хэрхэн тайлж нуруун дахь “хутгыг суглах” вэ?

Үүнээс гадна та долоон бүрэлдэхүүнтэй аз жаргалын хувийн томьёололтой болно.

Энэхүү ном нь “Заяа тавилан”, “Сэдэл”, “Хөдөлгөөн”, “Амьдралын тойрог” гэсэн хэсгүүдээс бүрдэх ба хэсэг бүр жижиг бүлэгт хуваагдсан болно. Иймд та дуртай хэсгээсээ эхлэн зоригтой уншиж болно.

Амьдралаа өөрчлөх, шинэчлэх хүсэлтэй, аз жаргалд тэмүүлж буй хэн бүхэнд энэхүү номоо зориулан бүтээв. Энэ номонд дор хаяж нэг цагийг зарцуулсан хэн бүхний амьдрал өөрчлөгдөнө гэдэгт би итгэлтэй байна.

Унш

Урам ав

Мөрөөд

Хий

Амьдралаа өөрчил!

Та чадна


1. Интерном дэлгүүрийн бүх салбар
2. Номин УИХ дэлгүүр (Маjestic)
3. Хүргэлт:99126085