Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Баян-Өлгий аймгийн иргэдтэй Өлгий хотын Хурманханы нэрэмжит хөгжимт драмын театрт уулзалт хийлээ.

Төрийн тэргүүнийг аймгийн удирдлагууд угтаж, цэргийн хүрээ жагссан юм. Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга аймгийн удирдлагуудтай уулзаж, аймаг орон нутагт тулгамдаж байгаа асуудлаар санал солилцож ярилцав.

Уулзалтын үеэр "Би Казакын даруухан айлын охин Айшолпан байна. Би энэ зургийг танд дурсгал болгохыг хүссэн юм. Та бүргэд шиг хурц нүдтэй байж эх оронд минь шударга ёс тогтох болтугай" гээд дэлхийн хамгийн залуу, цорын ганц эмэгтэй бүргэдчин Н.Айшолпан Төрийн тэргүүнд дурсгалын зураг гардуулав.