Нэгэн залуу 16 жил ханилсан эхнэрээсээ салсны дараа Living Healthy Easy–д өөрийн түүхээсээ хуваалцжээ. Тэрээр эр нөхрүүдэд дараах үгийг хэлэхийг хүсчээ: “Салсан нөхөр бол хайр дурлалын талаар зөвлөгөө өгөх хүн биш л дээ. Гэхдээ салсныхаа дараа би чухам ямар буруу үйлдэл хийдэг байснаа ухаарсан юм. 16 жилийн өмнөх өөртөө өгөх байсан зөвлөгөөг та бүхэнтэй хуваалцъя”: 


1. Халамжлахаа зогсоож болохгүй 

Гэрлэснийхээ дараа эрчүүд эхнэрүүдээ тэр чигт нь өөрийнх нь болсон гэж боддог. Гэхдээ энэ бол том алдаа. Танилцаад удаагүй байсан үеийнх шигээ эхнэрээ халамжилж, анхаарал тавих хэрэгтэй. Хайраа илчилсэн үгс хэлж, халамжлах нь хэзээ ч үнэ цэнээ алдахгүй бөгөөд та хоёрын харилцааг тэтгэж байх болно. 


2. Зүрх сэтгэлээ гамна 

Та бүх дэлхий ертөнцийн хувьд нээлттэй байж болно. Гэхдээ таны зүрх сэтгэл чинь эхнэрээс чинь бусад хүний хувьд хаалттай байх ёстой. Зүрх сэтгэлээ түгжиж, түлхүүрийг нь эхнэртээ хадгалуул. 


3. Өдөр бүр түүнд дурла 

Бид зогсолтгүй өөрчлөгдөж байдаг. Энэ бол амьдралын жам. Таван жилийн дараа гэхэд та хоёр өөр хүн болсон байх ч бие биенээ таньж мэдэх нь сонирхолтой хэвээрээ байх болно. Эхнэрээсээ шинэ, өмнө нь олж мэдээгүй байсан шинж чанарыг хайж, түүнд өдөр бүр ахин дурла. 


4. Зөвхөн сайн зүйлсийг анзаар 

Хамт байх тусам бие биенийхээ сайн талыг анзаарахаа байчихдаг. Анзаарахгүй байлаа гээд алга болсон гэсэн үг биш. Эхнэрийнхээ ямар сайн тал, зан чанарт дуртайгаа байнга санаж байгаарай.


5. Түүнийг өөрчлөх гэж оролдох хэрэггүй 

Түүнийг байгаагаар нь хайрла. Эмэгтэй хүн өөрчлөгддөггүй юм. 


6. Хариуцлагаа бүү шилжүүл 

Эхнэр тань таныг аз жаргалтай байлгах албагүй. Хүн өөрөө өөрийгөө л аз жаргалтай болгож чадна. 


7. Буруутныг хайх хэрэггүй 

Та сэтгэл санаагаар унасан эсвэл уурласан бол эхнэртээ уураа гаргах хэрэггүй. Энэ бол таны л асуудал. Зүрх сэтгэлээ та өөрөө л анагааж чадна. 


8. Өөрийнхөөрөө байхад нь тусал 

Эхнэр тань гуниглаж эсвэл уурласан бол түүнийг бүү буруутга. Ямар ч хүндрэл, бэрхшээл тулгарсан бай танд найдаж болно гэдэг итгэлийг төрүүлэх хэрэгтэй. Сэтгэл хөдлөлөөсөө хуваалцахад нь дэргэд нь байж түүнийг ойлгохыг хичээгээрэй. 


9. Инээдтэй бай 

Түүнийг хөгжөө. Инээд бол ямар ч нөхцөл байдлыг сайн тал руу нь эргүүлэх чадвартай байдаг. 


10. Түүний зүрх сэтгэл рүү өнгий 

Түүний хайр дурлалын өгүүлэмжийг судалж, ямар үед хайрлуулдаг эмэгтэй гэдгээ мэдэрдэгийг нь олж мэдээрэй. Эхнэр тань өөрийгөө хамгаас хайртай эмэгтэй гэдгээ үргэлж мэдэж байг. 


11. Дэргэд нь бай 

Эхнэртэйгээ хамт байхдаа өөр зүйлд сатаарах хэрэггүй. Өдөрт нэг эсвэл хоёр цаг байсан ч зөвхөн тэр л таны анхаарлын төвд байх ёстой. 


12. Тачаангуй байдлыг нь хүлээн зөвшөөр 

Тэр танд бүхнээ зориулдаг шиг та ч бас түүнд өөрт байгаа бүх бие сэтгэлээ зориулж хайрлаарай. 


13. Тэнэг байх хэрэггүй 

Хүн бүр алдаа гаргадаг. Гаргасан алдаагаа засаж сур.


14. Хувийн орон зайг нь үлдээ 

Амарч, өөрийгөө арчлахын тулд эмэгтэй хүнд хувийн орон зай, цаг хэрэгтэй. Түүнд энэ боломжийг олговол танд талархах болно. 


15. Эмзэг бай 

Та Терминатор шиг байх албагүй. Өөрийн сэтгэл хөдлөл, айдас, түгшүүрийн талаар хуваалцаарай. Сул дорой харагдахаас эмээх хэрэггүй. 


16. Худлаа ярих хэрэггүй 

Эхнэр тань танд итгэдэг байгаасай гэж хүсэж байвал түүнд худал хэлэх хэрэггүй. Хэлсэн бүх зүйл тань түүнд таалагдахгүй байж магадгүй ч нээлттэй байсанд тань талархаж, таны дотор буй сайн, муу талыг аль алиныг нь хүлээн зөвшөөрөх болно. 


17. Хамтдаа хөгж

Өсөж дэвжихийн тулд хүн хөгжих хэрэгтэй. Та хоёрыг хамтатгах нэг мөрөөдөлтэй болж, төлөвлөгөө зохиож, шинэ зүйлд суралц. Ингэсэн цагт та хоёр олон олон жил хамт байх болно. 


18. Дундын төсөвтэй бол 

Төсвөө тусдаа хөтлөх хэрэггүй. Мөнгөтэй холбоотой бүх шийдвэрийг хамтдаа гаргаж байгаарай. 


20. Энэрэнгүй бай 

Хуучны гомдол, гунихралаа ардаа орхиж цааш амьдар. Сайхан ирээдүй рүү тэмүүлэх замд тань саад хэрэггүй. 


21. Хайр дурлалыг сонго 

Энэ бол сүүлийн бөгөөд хамгийн чухал зөвлөгөө. Та хайрандаа бүрэн захирагдах аваас таны гэр бүл бат бөх хэвээрээ байх болно. Хайр дурлал бүхнээс хүчтэй. 

Гэр бүл болсноор та хоёр хамтдаа өөрчлөгдөж, өсөн дэвших болно. Гэхдээ өдөр тутмын амьдралдаа түүртэж бие биендээ хайртай гэдгээ мартахгүй байвал гэр бүлд тань аз жаргал хэвээр байх болно.