Нийслэлд 2020 онд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Ажилчны гудамж”-ны уулзвараас “Эрчим хүчний гудамж”-ны авто замыг хэсэгчлэн хааж, өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийж байна. Үүнтэй холбоотойгоор тухайн авто замыг 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 08 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд хаана.

Иймд жолооч, зорчигчид дээрх хугацаанд дараах зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү.

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 70044040 дугаарын утсаар тогтмол хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ.


Эх сурвалж: Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газар