Супер модел Белла Хадид аавынхаа төрсөн нутгийг дурдсан зураг оруулсанд инстаграм хэв журмыг нь зөрчсөн гэж үзэн устгасан байна.

Тэрээр өнгөрсөн мягмар гарагт инстаграмдаа оруулсан тус зургийг нь “доромжлол эсвэл гадуурхал” гэсэн үндэслэлтэйгээр устгасан инстаграмд бухимдалтай байгаагаа мэдэгджээ. Зургийг нь утсгасныхаа дараа инстаграмаас “Бид өөрсдийн платформыг аюулгүй, хүндлэл хүлээхээр орчинтой байлгахын тулд эдгээр хэв журмыг хэрэгжүүлдэг” гэсэн зурвас ч ирсэн аж. 

GC ImagesУстгагдсан зургийн тухайд гэвэл Беллагийн аав Мухамед Хадидын АНУ-ын паспорт байсан бөгөөд түүний төрсөн улс болох Палестин болон төрсөн он сар өдрийнх нь мэдээлэл харагдахуйц байжээ. 

Энэ талаар Белла “Инстаграмын устгасан зураг дээр миний аав болон аавын минь төрсөн улсын нэр л байсан” гэж инстаграмдаа тайлбарлажээ. 

Мөн тэрээр инстаграмд хандан “@instagram аавынхаа төрсөн улс Палестинаар бахархсан миний зурагний аль хэсэг нь “гадуурхал, доромжлол, нүцгэн зураг” ангилалд багтсан юм бэ. Бид инстаграм дээр Палестин хүн гэдгээрээ бахархаж болохгүй хэрэг үү? Энэ бол миний хувьд гадуурхал шиг санагдаж байна. Хүмүүсийг чимээгүй байлгаснаар түүхийг арилгаж чадахгүй. Тэгж болдоггүй юм” гэж бухимдлаа илэрхийлжээ. 

Түүнчлэн аавынхаа паспортны зургийг дахин инстаграмд оруулж, “Аавыг минь та нарт зориулж төрсөн нутгаа өөрчлөхийг хүсээ юу?” гэж асуужээ.

Эцэст нь Белла “Би палестин хүн гэдгээрээ бахархдаг” гэж мэдэгдээд фенүүддээ “Өнөөдөр та нарын эцэг эх чинь хаана төрснийг бичээрэй! Тэдэнд өөрсдийн гарал угсаагаараа бахархдаг гэдгээ сануулцгаа!!!” гэжээ.

Эх сурвалж: E! News