Уэлсийн далайн эрэг дагуу хот нь нийтийн бие засах газарт ямар нэг “хориотой хөдөлгөөн” илэрвэл ус цацдаг, дуут дохиолол суулгахаар төлөвлөж байна. Энэхүү бие засах газруудын мэдрэгч нь  автоматаар хаалга онгойлгож, өндөр дуут түгшүүрийн дохиолол дуугарган усаар нэвт норгож шийтгэх аж.

Хүндийг мэдрэгчтэй шал нь зөвхөн нэг хэрэглэгч тухайн шоо дөрвөлжинд байгаа эсэхийг хянаж ийнхүү ажилладаг байна.

“Зохисгүй бэлгийн харилцаа, балмад үйлдэл”-ээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн тус арга хэмжээг авахын тулд Порткавл хотын зөвлөл 170,000 фунт стерлинг зарцуулах тухай Уэлс Онлайн мэдээлжээ.

Бүх бие засах газар нь өндөр даралтын шал, хана угаагчаар тоноглогдсон байх бөгөөд энэ нь хэрэглэгч бүрийн дараа, эсвэл өдөрт тодорхой тооны хэрэглэгч ашигласны дараа ариутгах зориулалттай ажээ.

Шөнө болгон бие засах газар 10 минутын турш хаагдан гүн цэвэрлэгээ хийдэг тохиргоотой. Портткавлд зочлогсод тус ариун цэврийн өрөөг ашиглахын тулд төлбөр төлөх шаардлагатай боловч одоогоор хэдий хэмжээний төлбөр төлөх нь тодорхойгүй байна.

Эх сурвалж: https://www.dailymail.co.uk