Таны хүүхэд “Ээж ээ, би хаанаас төрсөн юм бэ?”, “Би яаж гэдсэнд орсон юм бэ?”, “Та намайг идчихсэн, тэгээд би гэдсэнд орсон уу?” гэх мэтийг асууж л байсан байх. Хэрхэн тайлбарлах вэ? 

Дунд ахлах ангид орсных нь дараа гэнэт л “Эрт хүнтэй юу яаж болохгүй”, “Нөгөө мэдэж байгаа биз дээ? Тийм харилцаа аюултай шүү” хэмээн тэдэнтэй иймэрхүү төрлийн яриа гэнэт хийнэ гэдэг бидэнд ч ичгэвтэр. 

Зарим хүмүүс бодож магадгүй. “Ямар сүртэй юм бэ? Байгалиасаа, хар зөнгөөрөө сурчих зүйл дээр, сүржигнэх юм” гэж. Хар зөнгөөрөө гэдэг нь бусдад заах эрхийг олгохтой ижил. Хүүхдүүдийн хувьд дийлэнх нь найз нөхдөөсөө сонсох, том хүний кино үзэж мэдэж авсан байх тохиолдол өндөр. Гэвч тэдгээр мэдээллүүд үнэн зөв хүрч байна уу гэвэл хамгаас том асуудал юм. Том хүний кино бол хүүхдэд зориулагдсан эд ерөөс биш. Үзээд хийхийг хүснэ, түүнээс улбаалах хор хөнөөлийг тааварлах боломжгүй. 

Хүүхдэдээ тийм том болтол нь юу ч хэлэхгүй байж байгаад аюулыг сануулах бус, харин бага багаар багаас нь ойлгуулаад явахыг мэргэжилтэн зөвлөж байна. Тухайлбал хүрч болохгүй эрхтний тухай юм. Аав ээж, гэр бүлийнхэн байлаа ч хүүхдэд өөрийн гэсэн орон зай болоод эзэмшлийн эрхтнийг нь зааж өгөх. Үүнд эдгээр эрхтэн багтана: 

Уруул

✖  Цээжин хэсэг 

Үржлийн эрхтэн

Өгзөг орчим

Яагаад вэ гэвэл дээрх эрхтэн хүний амь бий болсонтой шууд холбоотой юм. Иймд хүүхдэдээ: 

“Энэ дөрвөн эрхтэн бол зөвхөн миний хүүгийн/охины хувийн эзэмшлийн талбай юм. Хэн ч зөвшөөрөлгүй хүрч, бас харж болохгүй гэдгийг зааж сургаарай. Дандаа гоё цэвэрхэн байлгах тухай зөвлөж байгаарай.

Хөвгүүд охидын дөнгөж ургаж байгаа хөх цээжинд хүрэх, хөхний даруулгаас татах зэрэг үйлдлүүдийг дурдмаар санагддаг. Энэ бол дээрх дөрвөн эрхтэнд хүрч болохгүйг сануулаагүйн шинж. 

Нэгдүгээрт. Ийм байдлаар халдлагад өртсөн өсвөр насны хүүхэд маш муухай мэдрэмжийг авдаг. 

Хоёрдугаарт. Аав ээжүүд ч бас өөрсдөө хүүхдүүдээ өхөөрдөхдөө дээрх дөрвөн эрхтэнд хүрч огтхон ч болохгүй. Өөрсдөө ингэж гар хүрээд байвал хүүхдүүд ингэж болдог юм байна гэсэн ойлголттой болох нь мэдээжийн хэрэг. Иймд эцэг эх мөн адил, тодорхой хэмжээнд зай бариарай.

Ээнээгийн тэмдэглэл