Малайзын бага орлоготой иргэдэд тараадаг бэлэн мөнгөнд авлигын гэмт хэргийн элемент байх тул зогсоох шаардлагатай гэж Эдийн засгийн сайд Азмин Али хэлжээ. Бэлэн мөнгийг тарааж өгөх нь иргэдээс дэмжлэг авах зорилготой хээл хахууль хэмээн ойлгогдохоор байна гэжээ. Ерөнхий сайд Махатир Мохамед хэвлэлд өгсөн ярилцлагадаа дээрх шалтгааны улмаас иргэдэд тараах мөнгийг бага багаар багасгасаар нэг мөсөн зогсооно гэсэн байна.

2017 онд 7.2 сая иргэн 150-300 ам доллар хүртэлх бэлэн мөнгөний тусламж авсан байна. Энэхүү ажил нь анх 2012 оноос эхэлжээ.