Засгийн газрын ХМА-ны дарга Ц.Ганзориг бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тогтоол батлагдсан талаар мэдээллээ.

Ийнхүү тогтоол батлагдсанаар “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-ийг  2020 оны зургаадугаар сарын 30-ны өдрийг дуустал дахин нэг сараар сунгаж байна.

Мөн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар эх, нялх, балчир хүүхдийн эрүүл хүнс, зөв хооллолтыг дэмжих үндэсний хөтөлбөр батлах тухай гэх мэт 15 асуудал хэлэлцэх юм.

Яг одоо Ерөнхий сайд налайхад барьж буй шахмал түлшний үйлдвэрийн явцыг нягталж байна.

50 хувь бууруулсан нийслэлийн утааг ирэх өвөл 80 хувь хүртэлх хувиар бууруулж, налайхад 1500 ажлын байр бий болох ажил амжилттай урагшилж байгаа юм.