УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Бүгд Найрамдах Беларусь улсын нийслэл Минск хотод Элчин сайдын яам байгуулахаар боллоо.

Тодруулбал, "Бүгд Найрамдах Беларусь улсын нийслэл Минск хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг баталъя" гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад чуулганд оролцсон 43 гишүүний 29 нь буюу 67.4 хувь нь дэмжив.

Улмаар Минск хотод Элчин сайдын яам байгуулах УИХ-ын  тогтоолын төслийг баталлаа.