Бээжингийн зүүн өмнөд хэсгийн дүүрэгт 35 сантиметрээс өндөр нохойг тэжээхийг хоригложээ. Иймээс тус дүүргийн иргэд том нохойгоо хядлагад явуулахаас өөр сонголтгүй болжээ. 

Энэхүү гэнэтийн шийдвэрийг энэ сарын 5-нд Тонгжоугийн оршин суугчад дуулгасан байна. Хэрвээ уг шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд олон нийтийн аюулгүй байдлын албанаас тухайн иргэнд шийтгэл хүлээлгэх юм.

Иргэд хайртай нохойгоо амьд авч үлдэхийн тулд мал эмнэлэгт хандаж байгаа аж.

“Энэ хоригийн улмаас Алтан ретривер, Самойедс, Хаски болон бусад том нохдыг бүгдийг нь хөнөөхөөс өөр аргагүй болсон " гэж нэрээ хэлээгүй эх сурвалж NextShark агентлагт бичсэн захидалдаа дурдсан байна. Учир нь хэрэв эзэд нь уг журмыг дагаж сайн дураараа нохдоо хаяхгүй бол нийтийн аюулгүй байдлыг хангах албаныхан балмад аргаар хөнөөх юм.

"Нохойны менежментийн журам" -ын жагсаалт батлагдсан учраас цаашид 35 см-ээс дээш өндөртэй нохой тэжээхийг хатуу хориглох аж.


https://nextshark.com/