Бээжин хотын Төвийн үндэстний их сургуульд 11-сарын 09-нд  Бээжингийн монголчуудын 39 дэх удаагийн наадам нээлтээ хийж, монгол наадам өргөн дэлгэр болж байна.

Энэхүү наадмыг анх 1981 оноос уламжлал болгон зохион явуулж иржээ. Наадамд Бээжин хотын холбогдох албан байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, оюутан сурагчдаас гадна, Өвөр Монгол, Шиньжяны монголчууд зэрэг орон нутгийн төлөөлөгчид оролцдог.

Наадамд Бээжин хотноо суралцаж, ажиллаж, амьдарч буй Өвөр Монгол, Шиньжян, Хөхнуур нутгийн Монголчууд, мөн Монгол улсын оюутнууд зэрэг 10 мянга гаруй хүн хүрэлцэн ирж оролцжээ.

Наадамд эрийн гурван наадмын бөх, сурын харваанаас гадна шагай, шатар зэрэг уламжлалт наадгай, хөл бөмбөг, сагс, волейбол зэрэг спортын тэмцээнүүд зохиогддог аж. Мөн үзэсгэлэн худалдаа, уран сайхны тоглолт болдог юм байна.


Эх сурвалж: https://mongol.cri.cn/