Арьс үндсээр ялгаварлах үзлийг устгах тухай НҮБ-ын хорооны хоёр өдрийн хуралдаанд Хятад улс 50 гаруй төлөөлөгч илгээжээ. Тус хурлын үеэр “Уйгарын автономит бүсийг тусгаарлан хорих ангитай төстэй зүйл болгон хувиргасан” гэсэн гомдолын талаар тодруулсан байна. Уг хуралд оролцсон албаны төлөөлөгч уг мэдэгдэлийг худал хэмээн мэдэгдсэн ч “шашны хэт даврагсадыг нүүлгэн шилжүүлэх болон дахин боловсрол олгоход туслах болно” хэмээн мэдэгджээ.

Тус муж нь олон жилийн турш тасралтгүй хүчирхийлэлийг амсч байгаа бөгөөд үүнд Хятадын албаныхан Исламийн салан тусгаарлагчидийг буруутгадаг. Уйгарууд нь мусульман үндэстний цөөнх бөгөөд ихэнхдээ Хятадын Шинжаан мужид амьдардаг. Тэд нийт хүн амын 45 орчим хувийг бүрдүүлдэг ба Шинжаан нь Түвдийн өмнөд хэсэгтэй адил Хятадын автономит бүс гэж албан ёсоор нэрлэгддэгбайна.

Олон улсын хүний эрхийн байгууллага Эмнэсти Интернэйшнл болон Хүний Эрхийн Ажиглагч нар тус мужид хүний эрх зөрчигдөж нийтээр нь хорих, яллагдагчдад эрүү тулгаж байгаа тухай баримт бичгийг НҮБ-ийн хороонд өргөн барьжээ.


Эх сурвалж: BBC.com