ББСБ-ууд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд бизнес эрхлэгч байгууллагууд болон хувь харилцагчдадаа учирч болох эрсдлүүдийг боломжит хэмжээнд бууруулж эхэлжээ.

Тухайлбал зээлийн гэрээний хугацааг сунгах, зээлийн эргэн төлөлтийн нөхцөл өөрчлөх, үндсэн зээлийн төлбөрийг хойшлуулах, зарим шимтгэл хураамжаа тэглэх зэргээр ажиллаж, уриалга гаргаж буй. 

Одоогоор Ард Кредит, Неткапитал, Есөн шижир, Инвескор зэрэг ББСБ уг уриалгад нэгдээд байна.

COVID-19 вирусийн тархалтаас урьдчилсан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд арга хэмжээ авч хэрэгжүүлж буй өнөөгийн нөхцөл байдлаас шалтгаалж бүхий л салбарт хүндрэл үүсэх магадлалтай энэ үед бусад ААН-үүдийг уг уриалгад нэгдэхийг уриаллаа.