Манай улсын тамирчид энэ удаагийн өвлийн олимпоос медаль авч чадаагүй ч өмнөх чансаагаа ахиулсан амжилттайгаар тэмцээнээ өндөрлөж байна. Харин сүүлийн үед өвлийн олимпт эх орноо төлөөлж буй тамирчдын зэмлүүлж байгаа мэт харагдах зургийг тавиад “Өөрийн чадлаар олимпийн эрх авсан 2 тамирчнаа тэдний буянаар олимп үзэж байгаа дарга нар зэмлэх тэр мөчид бүрэн ой гутсан даа” гэх тайлбартайгаар нийгмийн сүлжээгээр тархсан юм. 

Тэгвэл УИХ-ын гишүүн, Монгол улсын гавьяат тамирчин Б.Бат-Эрдэнэ үүнийг эрс үгүйсгээд өөрийн твиттер хуудсаараа мэдэгдэл хийлээ. Тэрбээр "Ойлголт ЗӨВ бол үг, үйлдэл ЗӨВ.  Сошиалаар тарж буй зургийг тэмцээнээс өмнө авсан юм шүү дээ. Сайд нь ирээд бидэнтэй хурал хийх үеэрээ тамирчдынхаа дэглэм амралтыг нь алдагдуулахгүй гээд түр уриад баяр хүргэж амжилт хүсээд, урамшуулал өгөөд явсан юмсан даа" хэмээн тайлбарласан байна.  Мөн энэ үеэр авахуулсан зургаа дэлгэн үзүүлжээ.