Өнөөдөр өглөө 8 цаг 30 минутын үед 100 айлын автобусны буудлын орчим, Нарлаг зоогийн газрын үүдэнд 40 орчим насны иргэн буудуулж нас барсан хэрэг гарсан.

Уг хэрэгтэй холбогдуулан ЦЕГ-аас мэдээлэл хийлээ. Амиа алдсан байдалтай олдсон иргэн 61 настай Ж гэх иргэн байсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна

Бичлэг:

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү:

Дуудлагын мөрөөр жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн хэргийн газар дээр үзлэг хийн ажиллаж байна. Одоогоор үхлийн шалтгааныг эцэслэн хэлэх боломжгүй. Задлан шинжилгээгээр энэ бүхэн тодорхой болно. Хэргийн газрын үзлэг хийж байгаа учраас амиа алдсан хүний талаар нарийн дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Хэрвээ уг хэргийг гарсан гэрч байгаа бол нэн яаралтай цагдаагийн байгууллагын 102 утас руу залгаж яаралтай мэдээлэл өгч эрэн сурвалжлах ажиллагаанд туслалцаа үзүүлэхийг хүсэж байна. Галт зэвсгийн хуулиар галт зэвсгийн сургалтад хамрагдсан хүн л эзэмших эрхтэй. Хадгалах, тээвэрлэж авч явах нь тусгай нарийн журамтай. Одоогоор хэдэн хүн эзэмшиж байгаа талаар мэдээлэл алга. Энэ хэргийг шуурхай илрүүлэхийн тулд Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах алба, нийслэлийн цагдаагийн газар ажиллаж байна.

Бичлэг: