ЦЕГ-ын МБА-наас ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг саатуулсан гэх мэдээллийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү тайлбар хийлээ. 

Тэрбээр "АТГ-т 2002 оны Эрүүгийн хуулийн 133.1-ээр буюу Гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомж зөрчих гэдэг зүйл заалтаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан хэргийг УЕП-оос харьяалал тогтоож, 2019 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр буюу өнгөрсөн баасан гарагт ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанд шилжүүлэн ирүүлсэн. 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр буюу өчигдөр хойшлуулашгүй арга хэмжээ  авч Б.Хурцыг саатуулсан. Одоогоор үргэлжүүлэн цагдан хорих эсэх асуудлаар прокурорын газарт санал хүргүүлээд байна" гэлээ.