Хүннү олон улсын мото холбоо болон Mongol riders клуб хамтран "Баярлалаа" нэртэй талархлын мото цувааг зохион байгуулж байна.

Дэлхийд коронавирусын халдвар тархаж буй энэ үед эдгээр залуус Монгол Улсын засгийн газар, Улсын онцгой комисс Эрүүл мэндийн яам, Онцгой байдал, Мэргэжлийн Хяналт, Зоонозын Үндэсний Төв, Цэрэг цагдаа, Тээврийн байгууллагууд, эмч сувилагч нар маш сайн ажиллаж  буйд ийнхүү талархлаа илэрхийлж байгаа юм.

Тэд "Баярлалаа" гэсэн бичигтэй туг далбаа өргөн талархлын цувааг гаргасан аж. Аюулгүй байдлын үүднээс бүх мотциклчид амны хаалт, бээлийтэйгээр хоорондоо 2-оос дээш метрийн зайтай оролцохоор уг цувааг зохион байгуулж байна.