Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт коронавируст “Ковид-19” халдварын голомт үүссэнтэй холбогдуулан тус дүүрэгт өнөөдрөөс буюу 21-28-ны өдрүүдэд нийт 19 цэгт 90 мянган иргэнийг PCR-ын шинжилгээнд хамруулахаар болсон.

Тус дүүргийн хэддүгээр хорооны иргэд хаана, хэзээ очиж шинжилгээ өгөх нэгдсэн хуваарийг хүргэж байна. Ингэхдээ:

1. Өмнө нь өгсөн гэхгүйгээр "Нэг өрхөөс - Нэг иргэн"-ийг заавал шинжилгээнд хамруулна. 

2. 16 наснаас дээш, гадуур голдуу явдаг, эрсдэлтэй гэж үзсэн өрхийн гишүүнийг хамруулна.

3. Шинжилгээг хэт их очер дараалал үүсгэхгүй байх үүднээс байр байраараа заасан өдөр, заасан цагт хувиарын дагуу тухайн цагтаа очиж өгнө. 

4.Үндсэн хаяггүй, түр оршин суугч, амьдардаг иргэд мөн энэхүү шинжилгээнд хамрагдана. 

5. Шинжилгээний хариуг 119.mn сайтад 24-48 цагийн дотор байршуулна.

6. Тухайн байрны шинжилгээнд хамрагдсан иргэний мэдээлэл, Гэртээ харгалзах хүнгүй үлддэг хүүхдүүдийн бүртгэл, Байнгын эмнэлгийн хяналтанд байдаг суурь өвчтэй болон, хэвтрийн хүмүүсийн бүртгэл, Байдал хүндрээд 0 зогсолт хийхэд хоол хүнсний нөөц ямар байгаа судалгаа мэдээллийг ХОРОО, ӨРХИЙН ЭМНЭЛЭГ, СӨХ-тэй хамтран нэгтгэж дүүргийн ЗДТГ-т хүргүүлэх тул иргэд холбогдох мэдээллийг үнэн зөв бодитоор хэлж бүртгүүлнэ.

7. Мэргэжлийн байгууллагаас гаргасан зөвлөмж мэдээллийг сайтар уншиж танилцаж, халдвар хамгаалалтын дэглэмийг мөрдөж ажиллана.