Нийслэлийн Авто замын сангийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа  Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, дүүргийн эмнэлэгээс баруун тийш, хорооны барилгын хойгуур Кино үйлдвэрийн замтай холбох 388 м урт, 7м өргөн 2 талдаа 1,5м явган хүний замтай байгалийн чулуун замын ажил бүрэн дуусч, байнгын ашиглалтад орлоо. Тус ажлын гүйцэтгэгчээр Төгс Үржих зам ХХК ажилласан юм гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.