Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт коронавируст халдварын голомт үүсээд буй.  Иймд тус дүүргийн 28 хорооны нийт 90.000 иргэнийг 12 дугаар сарын 21-28-ны хооронд PCR шинжилгээнд хамруулж, тандалт хийхээр Улсын онцгой комиссоос шийдвэрлэжээ.

Тус шийдвэрийн хэрэгжилтийг хангах зорилгоор Нийслэлийн онцгой комисс, Дүүргийн онцгой комисс болон Нийслэлийн Эрүүл мэндийн газар хамтран ажиллаж байна.

Шинжилгээний цэг тус бүрт төв эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төвийн эрүүл мэндийн ажилтан, мэргэжлийн хяналтын байцаагч, цагдаагийн алба хаагч ажиллана.

Иргэд хороо, хороогоороо дараах хуваариар шинжилгээ өгнө.