Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд 50 ортой хүүхдийн цэцэрлэг шинээр байгууллаа. Тус цэцэрлэгийг Монгол, АНУ-ын дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан АНУ-ын Засгийн газар 400 гаруй мянган ам долларын өртгөөр барьсан байна.