УОК-оос байгуулсан Хүнсний хангамжийн шуурхай штабаас өнөөдрөөс эхлэн /2020.11.15/ нөөцийн махыг Улаанбаатар хотын 15 байршилд худалдан борлуулах ажлыг зохион байгуулж эхэлсэн.  

Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн  ЗДТГ-аас 1, 4, 8, 10 дугаар  хороонд байрлах “Скай”, “Жуков”, “Тэнгэр”, “Амгалан” зэрэг худалдааны төвүүдийн гаднах талбайд нөөцийн 19 тонн нөөцийн махыг эхний өдөр худалдаалж дууслаа. Нөөцийн махыг худалдаалахдаа халдвар хамгааллын дэглэмийг барьж, хүн хоорондын зайг бариулах ажилд Дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Дүүргийн цагдаагийн газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсээс сахиулж ажиллалаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС