Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд улсдаа хамгийн томд тооцогдох 500 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг барьж байна. Цэцэрлэгийн шав тавих ажлыг өнгөрсөн хавар эхлүүлсэн бөгөөд ирэх намар ашиглалтад оруулах аж. 

280-500 хүүхдийн багтаамжтай тус 146 дугаар цэцэрлэгийг барих ажлыг УИХ-ын гишүүн Б.Саранчимэг санаачилж, барилгын ажлыг "Жинсийн орой" компани гүйцэтгэж буй юм байна.

Энэ талаараа УИХ-ын гишүүн Б.Саранчимэг фэйсбүүк хуудаснаа нийтлэжээ.