Өчигдөр буюу энэ сарын 14-ний өдөр ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газарт Баянзүрх дүүрэгт нэгэн иргэний гэрт хэсэг хүмүүс хар тамхи хэрэглэж, мансуурч байна гэсэн дуудлага иржээ. 

Дуудлагын дагуу газар дээр нь очиж шалгахад 25-35 насны гурван эрэгтэй, хоёр эмэгтэй мансууруулах бодис хэрэглэсэн байсан нь тогтоогджээ. Хэргийн газраас мансууруулах бодис хэрэглэсэн хэрэгслүүдийг хурааж авч, сэжигтнүүдийг шалгах ажиллагагаа явагдаж байна гэж ЦЕГ-аас өнөөдөр мэдээллээ.