Сар шинийн баярыг угтан хийж буй хяналт, шалгалтын явцын талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас  өчигдөр мэдээлэл хийлээ. /Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу/

Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтад 158 аж ахуйн нэгж, 950 иргэн, нийт 1108 худалдааны төв, зах, сүлжээ дэлгүүр, хүнсний үйлдвэр, нийтийн хоолны газруудыг хамруулжээ.

Шалгалтын явцад 518 зөрчил илрүүлснээс 291 буюу 56.2 хувийг арилгуулсан. 71 аж ахуй нэгж, иргэнд зөрчлийн хэрэг бүртгэлт явуулж 61 хэргийг хялбаршуулсан журмаар, 10 хэргийг зөрчлийн хэрэг нээж шалгаж байна. 69 аж ахуй нэгж, иргэнд 42.8 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна.

Мөн мэдээллийн үеэр "Баянзүрх дүүрэг дэх "Зочин 999" цайны газар эрүүл ахуйн зохистой дадал нэвтрүүлээгүй үйл ажиллагаа явуулж байсан тул үйл ажиллагааг зогсоосон. Одоогоор зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байна" хэмээн мэдэгдлээ.