Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр хоёр шийдвэр гаргалаа.

Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан "Улаанбаатар хотод Дүүжин тээврийн төсөл хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ. Дэлхийн олон оронд дүүжин тээвэр байгаа. 

Уг төсөл Монгол Улс болон Олон улсын хөгжлийн ассиоцаци хоорондын санхүүжилтийн хэлэлцээрээр соёрхон батлагдсан зээлийн хэлэлцээрийн хүрээнд хийгдэнэ. Нийт 60.7 сая еврогийн өртөгтэй энэ зээлийн хэлэлцээр 40 жилийн хугацаатай, жилийн 0.076 хувийн хүүтэй, 12 жилийн хугацаанд зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нэн хөнгөлөлттэй зээл юм.

Эхний ээлжид барих замын маршрут нь Баянхошууны уулзвар- Ханын материал- 3, 4 дүгээр хорооллын эцэс хүртэл нийт 4.9 км байна.

Тус замаар өдөрт 22.000 зорчигч тээвэрлэнэ. Хугацаа нь 11 минут, буудал хоорондын зай 1.6-6 км байна. Нийтийн тээврийн үйлчилгээнд нэг шинэ төрлийг нэмж буй уг зам хүртээмжийг мөн нэмэгдүүлнэ. Агаарын зам, авто замын түгжрэлийг бууруулах ач холбогдолтой. Цамхагийн өндөр 22-110 метр, хоорондын зай 250-700 метр, нэг кабиндаа 8-12 зорчигт тээвэрлэнэ.

2020 оны хоёрдугаар сарын 05-нд БНФУ-ын Засгийн газар, Сангийн яамнаас Монгол Улсын Сангийн яамтай хамтарч дүүжин тээвэр нэвтрүүлэхэд зориулсан санхүүгийн хэлэлцээрийг ирүүлсэн. Энэ хэлэлцээрийг хийх бололцоо бүрдэж байна" хэмээн мэдээллээ.

Хоёр дахь шийдвэр болох Улаанбаатар хотын А бүсэд 6-12 метрийн өндөрт "Тэнгэрийн тойрог" автозам барихаар болсон мэдээллийг Энд дарж уншина уу.