Баянгол дүүргийн 1,2,3,4,20 дугаар хороонд "Дахин барилгажуулах" төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Тус төслийн хэрэгжилтийн талаар өнөөдөр хороодын иргэд, нийслэл, дүүргийн холбогдох төрийн байгууллагын удирдлагууд хэлэлцүүлэг хийлээ. 

Дээрх хороодын нийт 54 хуучин барилгыг буулгаж шинэ орон сууц барихаар төлөвлөснөөс зарим газруудын ажил хийгдэж эхэлсэн байна. Мөн тус ажлын хүрээнд гуравдугаар хороонд нэг орон сууцыг ашиглалтад оруулжээ.

Барилгын ажил гүйцэтгэгчээр шалгарсан компаниуд хуучин байр өмчлөгчидтэй гэрээ байгуулан тохиролцсоноор хуучин орон сууцыг буулгаж, шинэ орон сууц барих ажил эхлэх юм байна.

 Дахин төлөвлөлтөд орсон хуучин байруудын байршил:

  • Нарны зам, Барс худалдааны төвийн хойд талд
  • Нарны зам, Барс худалдааны төвийн хойд талд
  • Үндсэн хуулийн гудамж, Нарны гүүрийн баруун хойд талд
  • Нарны зам, Улаанбаатар төмөр замын хойд талд
  • Нарны зам, Улаанбаатар төмөр замын хойд талд
  • Хатанбаатар Магсаржавын гудамж, УБТЗӨ хойд талд
  • Энхтайваны өргөн чөлөө, Төмөр замын сургуулийн баруун талд
  • Энхтайваны өргөн чөлөө, 25-р эмийн сан
  • Энхтайваны өргөн чөлөө, 25-р эмийн сангийн зүүн талд
  • Товчны зам, Номин агуулахын урд талд.