Баянгол дүүргийн 20000 өрхөөс “COVID-19” халдвар илрүүлэх PCR шинжилгээг өчигдрөөс эхлэн таван цэгт авч эхэлсэн.

Өчигдрийн байдлаар “Нэг өрх - Нэг иргэн” шинжилгээнд 3824 иргэнийг хамрууллаа. Түүнчлэн өнөөдөр (2020.12.05) 16:00 цагийн байдлаар уг шинжилгээнд 3046 иргэн хамрагдав. 

Халдварыг тандах, илрүүлэх шинжилгээг Баянгол дүүрэгт:

БГД, 13-р сургууль

БГД, 46-р сургууль

БГД, 47-р сургууль

БГД, 114-р цэцэрлэг

БГД, “Тээврийн дээд сургууль”-ийн баруун тал, УБТЗ-ын “Замчин” спорт хороо зэрэг таван байршилд авч байна.

Харин сайн_дурын (PCR) шинжилгээнд өчигдрийн байдлаар 480 иргэн хамрагдсан бол өнөөдөр 136 иргэн хамрагдсан байна. Уг шинжилгээг “ЭМҮЖИН” төв, “20-р сургууль” дээр авч байна.

“Нэг өрх-Нэг иргэн” шинжилгээнд иргэдийг идэвхтэй хамруулах зорилгоор тандалтын 44 баг, 280 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Дүүргийн иргэд шинжилгээ өгөхөөр ирэхдээ халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиж, хүн хоорондын зайгаа баримтлахыг зөвлөлөө.