Нийслэлийн Засаг даргын тамгын газраас хэрэгжүүлж буй 2020 оны томоохон шинэчлэлтийн ажлын нэг болох “Баянбүрдийн тойргоос Эх Нялхасын баруун урд уулзвар хүртэлх 1.09 км авто замын шинэчлэлт засварын ажлыг “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн хийж гүйцэтгэж байна.

Уг ажлын хүрээнд авто замын хойд тал буюу Баянбүрдийн тойргоос Эх Нялхасын зүүн урд уулзвар хүртэлх 0.6 км авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2020 оны 04 дүгээр 29-өөс 05 дугаар 11 -ны хооронд хязгаарлаж, хуучин хучилтыг дахин боловсруулах, шугам сүлжээний сэтгэлгээ,  асфальт бетон хучилт, хэвтээ тэмдэглэгээний ажлуудыг хийх юм.
(Мөн Баянбүрдийн тойргийн зорчих хэсгийг бүрэн шинэчилнэ.)

Зам засварын ажил хийгдэж дуусмагц  Эх Нялхасын зүүн урд уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэлх 0.6 км авто зам болон Баянбүрдийн тойргийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг шат дараатай хязгаарлах болно. Хөдөлгөөн хязгаарлах хугацаанд авто замын нэг урсгалыг хааж, эсрэг чиглэлд хөдөлгөөн зохион байгуулалтыг хийх тул зорчигч та бүхэн тэмдэг, тэмдэглэл, хаалтын зааврын дагуу хөдөлгөөнд оролцож, авто замын ачааллыг тооцон хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалж байна.

Нийслэлийн замын хөдөлгөөний төлөвлөлт зохицуулалт, инженерчлэлийн газар