Увс аймагт тарваганы тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол гарч лабораторийн шинжилгээгээр онош үгүйсгэгдсэн боловч иргэдийн дунд  ТАРВАГАН ТАХЛЫН ХАЛДВАР АВАХ эрсдэлтэй зан үйл гарсаар байна.

Өчигдөр Бөхмөрөн сумын нутагт буюу Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сумаас 13 км т хилийн зурвас дагуу 2 удаа тарвага үхсэн мэдээллийн дагуу Увс аймгийн ЗӨСТөв газар дээр нь ажилсаар байна. 

Иймд ард иргэд, малчид ХАЛДВАР авах өвчлөхөд хүргэдэг эрсдэлтэй үйлдлүүдээс татгалзах, сэжиг бүхий үхсэн тарвага, зурам, мэрэгч амьтдын сэг зэмтэй харьцахгүй байх, тарвага агнаж хэрэглэхгүй байх, тарваганы муудсан болон хөлдөөсөн үхдэл махыг хот сууринд ил задгай хаяхгүй байхыг онцгой анхаарууллаа.