Баян-Өлгий аймагт нэг сэжигтэй тохиолдол илэрсэн тул тус аймгаас гарах хөдөлгөөнийг хязгаарлажээ. Тус иргэн гадаад оронд зорчсон бөгөөд халуурах зовууртай байгаа аж. Иймээс тусгаарлаж COVID 19 вирусийн шинжилгээ авч хот руу илгээхээр болсон байна.

Гэхдээ орох хөдөлгөөн нээлттэй байгаа гэж  Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг твиттер хуудаснаа бичжээ.

Маргаашаас эхлэн орон нутгийн зам нээгдэнэ. Гэхдээ тус шинжилгээний хариу гартал Баян-Өлгий аймгаас гарах хөдөлгөөн хаалттай байх юм.