Орчин үед хүмүүс байгаагаасаа илүү баян харагдах гэж хичээдэг болжээ. Тэгвэл боломжтой хүмүүс гаднаа баян, дотроо ядуу хүмүүсээс илүүтэй биеэ өөрөөр авч явдгийг та мэдээд гайхах болно. Харин энэхүү жагсаалт баян хүмүүсийг ойлгоход туслах болно, магадгүй энэ нь тэднийг хөгжил цэцэглэлтэд хүргэж буй гол хүчин юм.


Нэгдүгээрт: Тэд комисын бараа худалдан авдаг

Баян хүмүүс үргэлж комисын бараанд дугаарлагчдын эхэнд байдаг. Тэд автомашин, тавилга гэх мэт бараа бүтээгдэхүүнийг худалдан авдаг. Хамгийн гол нь тэд хэрэглэсэн бүтээгдэхүүний үнэ цэнэд дурладаг. Шинэ биш хэрэглэж байсан буйдан авснаар тэдний хэмнэсэн доллар бүхэн хуримтлал болон хувирч үүнийгээ тэд өөр зүйлд хөрөнгө оруулалт болгон хийдэг.


Хоёрдугаарт: Тэд үл хөдлөх хөрөнгө худалдан авдаг

Баян хүмүүс өөрсдийн мөнгөнд тааруулан үл хөдлөх хөрөнгө авдаг. Тэд зээл ба сар бүрийн хүүний мөнгөнөөс зугтдаг. Учир нь тэд өөрсдийнхөө хүч хөдөлмөрөөр олсон мөнгөний үнэ цэнийг мэддэг.


Гуравдугаарт: Тэд «бүхий л амьдралынхаа» 

турш хэрэглэх зүйлсийг худалдан авдаг

Хуурамч хэмнэлт - хямд худалдан авалт бүр зөв. Энэ бол худал! Тэд 20 долларын таван хос гутал авснаас 100 доллараар таван жил өмсөх чанартай хос гутал авсан нь дээр гэж үздэг. «Урт наслалттай юм авах»- энэ нь түр зуурын тренд биш харин баян хүмүүсийн амьдралын хэв маяг.


Дөрөвдүгээрт: Тэд ашигтай санал хүлээдэг

Хүний сэтгэл зүй – маш хачирхалтай зүйл. Хүмүүсийн дунд явуулсан судалгаагаар, оролцогчдоос одоо цагт танд 5 доллар хэрэгтэй юу, хоёр сарын дараа 10 доллар авах уу гэж асуухад дийлэнх нь 5 доллар авахыг илүүд үзсэн байна. Харин тэгвэл баян хүмүүс энэхүү асуудалд өөрөөр ханддаг. Ашигтай санал олохын тулд тэд хэдэн сар аль эсвэл бүр хэдэн жил ч хүлээхэд бэлэн.


Тавдугаарт: Тэд тэтгэвэрт гардаггүй

Та хурдан баяжиж чадахгүй. Баян хүмүүс бүхий л амьдралынхаа турш өөрсдийн бий болгосноо өсгөдөг. Ихэнх баян чинээлэг хүмүүс өөрсдийнхөө бизнесийг удирддаг. Тэд өөрөө өөртөө ажил олгогч учир тэдэнд ажиллах илүү сонирхолтой, урам зоригтой байдаг. Тиймээс тэтгэвэр тэдний хувьд маш уйтгартай зүйл мэт санагддаг.


Зургаадугаарт: Тэд хэмнэлттэй

Хүн ухаалгаар хэмнэх тусам бага үрдэг. Нэгдүгээрт, энэ нь маш таатай ба ашигтай чанар. Хоёрдугаарт, таны хэмнэсэн мөнгө бүхэн хуримтлал болон хувирна. «Хадгалсан зоос бүр олж авсан мөнгө» гэж эртний үгийг зүгээр ч нэг хэлээгүй байжээ..


Долоодугаарт: Тэд купон ашигладаг

Ихэнх баян хүмүүс хямдралын купон ашиглахаас ичиж зовдоггүй. Тэд хэрэгтэй зүйлээ авахдаа өөрт ашигтай үнээр авахыг хүсдэг. Купон бол маш сайн маркетингийн бүтээл ба боломжтой хүмүүсийн гайхалтай зуршил болжээ.

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v80), quality = 100


Наймдугаарт: Тэд төсвөө маш сайн тооцдог

Бүх баян хүмүүс төсвөө нарийн гаргаж түүнийгээ яс мөрдөж чаддаг. Энэ нь хамгийн чухал, учир нь бидний амьдарч буй энэ нийгэмд үнэ өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байна. Төсөв гаргаж, тооцож, даган биелүүлэхийн хамгийн чухал нь – үнэнч шударга байх. Та өөрөө өөртэйгөө үнэнч шударга байж, үрж буй зоос бүрийг нарийн тооцох хэрэгтэй.


Есдүгээрт: Тэд баялагт хөрөнгө оруулалт хийдэг

Баян хүмүүс баян болох тусам бидний хийдэггүй зүйлсийг хийдэг. Тэд урлагийн бүтээл худалдан авна, учир нь тэдэнд урлаг таалагддаг, тэд дарс худалдан авна, учир нь тэд уух дуртай, тэд алт болон эртний эдлэл худалдан авна. Эдгээр зүйлсийг авах нь эдийн засгийн хувьд ашигтай. Яагаад гэвэл цаг үе өнгөрөх тусам эдгээр зүйлсийн үнэ цэнэ улам ихээр өснө. Үүнээс гадна бас нэгэн чухал зүйл бол – тэд үүнийгээ хэзээ ч зардаггүй. Танд 1000 доллар бэлнээр байвал та дор нь үрээд дуусгана, харин таны 1000 доллар хөшөөнд зүүгдээстэй байвал энэ өөр хэрэг.


Аравдугаарт: Тэд баян харагддаггүй

Баян хүмүүсийн хамгийн чухал зүйл бол тэднийг харсан хүн хэзээ ч тэднийг баян гэж хэлэхгүй. Тэд энгийн л нэг хүмүүс, зэргэлдээ хаалганд амьдарч, ажлын бүтэн цагаар ажиллаж, хуучин машин унадаг. Энэ нь тэднийг аз жаргалтай, элэг бүтэн амьдрахад хэзээ ч саад болдоггүй!