Хөрөнгө, мөнгөний гол нууцыг би баяжсаны дараа мэдээгүй. Харин юу ч үгүй болсны дараа ойлгосон. Би зургаан жилийн өмнө дампуурсан. Би юу ч үгүй болтлоо дампуурсан. Бүр ээжээсээ мөнгө зээлэхэд хүрсэн. Гэхдээ би хөрөнгөө алдсны дараа өөрийнхөө баялгийг нээж чадсан юм. Би ИЛҮҮ сайхан амьдарч эхэлсэн. Хөрөнгө бол авчрахаас илүү авлага юм. Айдас багасаж, цаг ихтэй болж, тайван, хөгжилтэй байж, хүмүүстэй харилцах харилцаа сайжирч, найз нөхөдтэй болсон. Магадгүй таашал авах зүйлс багассан ч би тэдгээрийг илүү ихээр үнэлж эхэлсэн. 

Би хөрөнгөний төлөө маш олон жил, хүчийг зарцуулсан. Гэхдээ бүхнийг алдсаны дараа яаж миний амьдралын чанар илүү сайн болж чадсан бэ?

Хөрөнгө, эд баялаг амьдралд өгөхөөс илүү маш их зүйлийг авч байдаг. Хөрөнгө эрх чөлөө, хараат бус байдал, аюулгүй байдлыг өгдөг. Харин миний туршлагаас энэ бол худал юм. Би баяжсаны дараа алдсан хамгийн эхний зүйлс бол эрх чөлөө, хараат бус байдал юм. Хараат бус байдлыг яагаад алдаж байна гэж үү? Та юуг ч өөрөө хийхээ болино, гэр ахуйгаас мэргэжлийн хүртлэх зүйлсийг хийхээ болино. Би баяжсаны дараа бүх хүнд ажлаа даатгаж эхэлсэн. Бүр амтанд нь орсон гэж хэлж болно. Харин удалгүй би залхуу болж, илүү ихийг шаардаж, хүмүүсээс хараат болсон байсан.

Харин эрх чөлөөний хувьд бол би сурвалжлагч байхдаа бага цалингаар амьдардаг байсан. Эрх чөлөөтэй, хаашаа ч хамаагүй явж, хэнтэй ч хамаагүй харьцаж чаддаг байсан юм. Харин баян болсны дараа зөвхөн нэгдүгээр ангилалаар нисэж, шилдэг зочид буудлуудад байрлаж, өөрийн хүссэн зүйлсийг ярьж, хэлдэг хүмүүстэй харьцаж эхэлсэн. Харин одоо би өөрийгөө хараад гайхаж байна. Би машиндаа шатахуун ч хийж чадахгүй болсон байсан.

Юун эрх чөлөө вэ?

Чи илүү зөөлөн, эрх дураараа, гомдолдог болдог учир эрх чөлөөг алддаг. Харин аюулгүй байдлын тухай ярих ч хэрэггүй. Би баян байхдаа өөрийгөө тийм их аюулд байхыг хэзээ ч мэдэрч байгаагүй.

Чи бүх хүнд анхаарал сэрэмжтэй хандаж, хууран мэхлэхээс сэргийлж эхэлнэ. Энэ бол жинхэнэ аюул. Учир нь чи бусдаас илүү мөнгөтэй болох тусам чи өөрийгөө олз болгож байна гэсэн үг. Мөнгө чамд байгаа хамгийн үнэт зүйл. Учир нь чиний амьдралын хэв маяг мөнгөнд баригдсан. Тиймээс чи үргэлж айж байдаг.

Өөрөөс илүү баян хүнтэй тайван харьцаж чадна. Харин өөрөөс чинь илүү хүмүүс чамтай анхаарал сэрэмжтэй ханддаг.

Би баян хүмүүсийн ертөнцөд 20 жил амьдарсан. 20 жилийн дараа би төрж, өссөн ертөнцдөө эргэн ирсэн. Энэ том аялалын дараа туршилт яахав дээ л байсан гэдгийг ойлгосон.

Эд хөрөнгө, баялагийн гол нууц бол амьдарч буй улсдаа цэвэр агаараар амьсгалж, цэвэр ус ууж, эрүүл хоол идэж, тав тухтай гэрт амьдарч, өөрийн дуртай ажлаа хийх юм. Энэ бол амьдралын гол зорилго мөн. Үүний төлөө тэмүүлэх хэрэгтэй. Маш олон сая хүнд эдгээр зүйлс байхгүй. Тиймээс та энэ зорилгод хүрсний дараа амьдралын материаллаг хөтөлбөрийг хэрэгжүүлж чадсан гэсэн үг. 


Орчуулав