Баячууд даймонд, гялалзсан Lamborghini, Rolexцаг худалдаж авахаас илүү мөнгөнийхөө зарцуулалтад хянуур хандах болсон байна.

Хөрөнгө чинээгээ эд хөрөнгөөр харуулах нь баян чинээлгийн үнэлэмж биш болжээ. Эрүүл мэнд, боловсролын салбарт хөрөнгө оруулснаар нийгмийн тогтвортой байдлыг бий болгоход туслан дундаж түвшний хүмүүсийн оролцох боломжгүй, үйл хэрэгт оролцох боломжийг олгодог.

Мөн тэд аюулгүй, нууцлаг байдалдаа урьд урьдаас илүү анхааран уулын орой дээрх байраа заран Google-ийн гудамжны газрын зурагт ордоггүй газрыг илүү сонгох болжээ.

Үнэн хэрэгтээ мөнгөтэй гэдгээ харуулахын тулд заавал үнэтэй эд зүйл хэрэглэх албагүй ба АНУ-д топ болсон нэг хувь нь 2007 оноос хойш материаллаг зүйлд зарцуулах зарцуулалт нь огцом багассан гэж АНУ-ын Хэрэглэгчийн Зардлын Судалгаанаас мэдээлжээ.

Тэд улсын хамгийн нэр хүндтэй сургуулиудаас хэдхэн минутын зайд оршин сууж, хүүхдүүдийнхээ боловсролд хөрөнгө оруулахаас гадна гоо сайхны бүтээгдэхүүнд мөнгө зарцуулахаас илүү бие бялдараа хөгжүүлэн, илүүдэл жингүй, чанга биетэй байх нь шинэ дүр төрх болсон байна.