Боломж бололцоо чинь хүрэхгүй үнэтэй ресторан, амралтын газар орох хэрэггүй

Жинхэнэ баячууд энгийн байдаг. Тэд гэртээ хийсэн эрүүл хоол идэхийг эрмэлздэг. Иймд та ч мөн адил зөвхөн баяр ёслол эсвэл онцгой өдрүүдээр л үнэтэй ресторанд хооллож байгаарай. 


Дэлгүүрт байгаа хувцас, гутал, гоёл чимэглэлийн эд зүйлсийг хамж авахаа боль

Хувцас загварын чиг хандлага нүд ирмэхийн зуур өөрчлөгддөг болсон өнөө үед нэг улиралд зориулж 10 даашинз худалдаж авна гэдэг бол бодлогогүйн шинж. Basic clothing буюу таны амьдралын хэв маягт тохирох үндсэн хэдэн хувцастай байхад хангалттай. Цэвэр цэмцгэр бөгөөд загварлаг харагдана гэдэг өмссөн хувцаснаас төдийлөн шалтгаалдаггүй юм шүү. 


Хамгийн сүүлийн үеийн загварын машин, гаджет худалдан авахаас татгалз

Олон жилийн эдэлгээ даах, сайн чанарын унаатай болох хэрэгтэй. Ингэснээр та зөвхөн албан ёсны борлуулагчийн газар хийгдэх сервис, техник үйлчилгээ хийлгэх шаардлагагүй ба зөвхөн захиалгаар оруулж ирдэг үнэтэй сэлбэг авах хэрэг гарахгүй.


Өөрийн гараар хийж чадах зүйлд хэзээ ч бүү мөнгө үр

Ялангуяа бэлэн хоолонд хамааралтай. Бууз, баншаа өөрийн гараар хийж, хөлдөөж тавих эсвэл амралтын өдрөөр гэр бүлийнхэйтэгээ хамт пицца хийж идэх хөгжилтэй шүү дээ. Бас хамаагүй эрүүл. Урагдсан хувцасаа оёх, заавал хими цэвэрлэгээнд өгөх шаардлагагүй хувцасаа гараараа угаах эсвэл клининг үйлчилгээ дуудалгүйгээр цэвэрлэгээгээ өөрөө хийж болно. 


Хүүхдүүддээ байнга хүссэн зүйлсийг нь авч өгөх хэрэггүй 

Боломж нь байвч хүүхдийнхээ гар нь сарвайсан болгоныг худалдаж авах шаардлагагүй. Хүүхэддээ бэлэг өгөхөөс татгалзах хэрэггүй ч байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байхыг сургах хэрэгтэй шүү. 

Хоромхон хугацааны сэтгэл ханамж авч ирдэг худалдан авалтаас аль болох татгалз. Үүний оронд өөртөө хөрөнгө оруулалт хийгээрэй. Өөрийгөө хөгжүүлэх үйл хий, зөв хоолло, эрүүл мэнддээ анхаар. Мөнгө бол зөвхөн хэрэгсэл. Нөхөн сэргээгддэг хэрэгсэл. Харин цаг хугацаа бол үгүй шүү.