ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Дээд шүүх Батлан хамгаалах яаманд зориулж Конгрессоос олгосон төсвөөс 2.5 тэрбум ам.долларыг Америк-Мексикийн хилд хана барихад ашиглахыг Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаанд зөвшөөрчээ. 


Шүүхийн тогтоолд дурдсанаар, консерватив үзэл баримталдаг 5 шүүгч АНУ-ын Засаг захиргааны батлан хамгаалахын төсвөөс хана барихад зориулж хөрөнгө мөнгө гаргуулахыг зорьж байгааг нь дэмжсэн бол үлдсэн 4 шүүгч эсэргүүцсэн байна. Тийнхүү Калифорни муж улсын холбооны тойргийн шүүхийн 5, 6 дугаар сард гаргаж байсан тогтоолд хориг тавьснаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп батлан хамгаалах яамны төсвөөс 2.5 тэрбум ам.доллар гаргуулах зорилгодоо хүрч чаджээ. Тус тогтоолд дурдсанаар, АНУ-ын Засаг захиргаа Конгрессын зөвшөөрөлгүйгээр хана барихад зориулж батлан хамгаалахын төсвөөс хөрөнгө мөнгө гаргуулах боломжгүй байсан юм.  


Өмнөд хилд онц байдал тогтоох тухай баримт бичигт Д.Трамп өнгөрсөн 2 дугаар сарын 15-н гарын үсэг зурсан юм. Цагаан ордны төлөөлөгчийн мэдэгдсэнээр, энэ нь Д.Трампт 8 орчим ам.долларыг хуримтлуулах боломжийг олгох аж. Эдгээр мөнгийг Д.Трампын Засаг захиргаа Мексиктэй залгаа хилийн 376.5 км хэсэгт хана босгох, засварлахад зарцуулах бодолтой байна. Ингэснээр хууль бус цагаачдын урсгал, хар тамхи хууль бусаар хил давуулах явдлыг таслан зогсооход тус болно гэж Засгийн газар үзэж байгаа юм


Эх сурвалж: Монцамэ агентлаг