МОСКВА. /TASS/. АНУ болон Литва улс батлан хамгаалахын салбарт хамтран ажиллах баримт бичигт гарын үсэг зуржээ. Энэ тухай АНУ-ын Батлан хамгаалахын яам “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.

Баримт бичигт АНУ-ын Батлан хамгаалахын сайдын олон улсын аюулгүй байдал эрхэлсэн туслах Кэтрин Уилбаргер, Литва улсын Батлан хамгаалах яамны газрын дарга Робертас Сапронас нар гарын үсэг зуржээ.  

Стратегийн хамтын ажиллагааны замын зурагт хоёр улсын батлан хамгаалахын салбарт өрнүүлж буй хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, хамтарсан сургууль явуулах, Балтийн тэнгисийн бүс нутагт аюулгүй байдлын хангах хүрээнд хамтран ажиллах, кибер аюулгүй байдлын хүрээнд нөөц боломжоо нэмэгдүүлэхийг тусгажээ. 

АНУ 2014 оноос хойш Литва улстай батлан хамгаалахын салбарт өрнүүлсэн хамтын ажиллагааны хүрээнд 80 сая орчим ам.долларын хөрөнгө оруулт хийжээ. Литва улс энэ хугацаанд АНУ-ын батлан хамгаалахын бүтээгдэхүүнүүдийг худалдан авахад 200 сая гаруй ам.долларыг зарцуулсан байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг