Энэ сарын 3-ны өдөр Нийслэлийн прокурорын газраас С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан нарыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай санал ирүүлснийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авсан билээ. Ингээд тэднийг саатуулах 48 цаг нь дуусаж байгаатай холбоотойгоор нэг сар баривчлах саналаа шүүхэд хүргүүлсэн юм. Уг хэргийг хянан шийдвэрлэх тухай 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр С.Баярцогт, Б.Ариунсан Б.Бямбасайхан нарыг тус бүр 1 сарын хугацаагаар цагдан хорьсон байна.

Тэд Оюу толгой төсөлтэй холбогдох гэрээ, эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй хэмээн шалгагдаж байгаа билээ.