Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын 2018 оны хяналт шалгалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу Нийслэлийн нутаг дэвсгэрт барилгын материалын үйлдвэрлэл эрхлэгчдэд хяналт шалгалт явуулж байна.
Шалгалтанд 37 бетон зуурмаг, хөөсөнцөрийн аж ахуйн нэгжийг хамруулжээ. Эдгээр компаниуд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлага биелүүлээгүй, байгаль хамгаалах үүргээ биелүүлж ажиллаагүй, тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй үйл ажиллагаа явуулсан зэрэг зөрчил дутагдал нийтлэг илэрчээ.
Зөрчил гаргасан 13 аж ахуйн нэгжид 9.000.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч зөрчлийн хэрэг нээж прокурорын хяналт тавин ажиллаж байна гэж НМХГ-аас мэдээлэв.

Хяналт шалгалтад үргэлжилж байна.