УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханыг ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан гэх мэдээлэл сүүлийн өдрүүдэд цахим болон хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цацагдаад буй юм.

Үүнтэй холбоотойгоор сайд Х.Баделхан мэдэгдэл гаргажээ.

Тэрээр мэдэгдэлдээ:

"Надтай хамаарал бүхий хүмүүсийн дотор "Мон лайвс" ХХК, "Хаганат" ХХК нартай холбогдол бүхий хүмүүс байхгүй ба энэхүү мэдээлэл нь гүтгэлэг гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье" гэжээ.