Бар хүрээлэнгийн ажилтан руу дайрмагц харсан хүмүүс тусламж дуудсан аж. Ингээд ажилтнууд барыг торноос гаргаж чадсан ч 55 настай ажилтан нь газар дээрээ амьсгал хураасан байсныг албаны хүмүүс дурджээ.

Уг хэргийн дараа амиа алдсан ажилтан яагаад торонд бартай цуг нэг дор байж таарсныг олохоор мөрдлөгийн үйл ажиллагаа явуулж байна.

Цюрихын цагдаагийн хэвлэлийн төлөөлөгч Юдит Хоэдл “Бүхий л тусламж хэтэрхий оройтчихсон байсан” гэжээ.

Ирина нэртэй бар нь 2015 онд Данийн амьтны хүрээлэнд төрсөн бөгөөд өнгөрөн жил Цюрих руу шилжүүлсэн аж.

Амьтны хүрээлэнд амьтад хүн рүү дайрах нь ховор үзэгдэл. Гэсэн хэдий энэхүү харамсалтай явдал Цюрихын амьтны хүрээлэнд гарсан анхны халдлага биш юм.

2019 оны 12 дугаар сард цэвэрлэгээний үеэр нэгэн матар ажилны гарыг хазсан хэрэг гарч байжээ. Ажилтны гарыг матрын амнаас салгаж чадалгүй эцэстээ буудаж байсан удаатай.

Эх сурвалж: BBC