Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т Монголын Засгийн газар хамрагдсан. Тиймээс Монголын арилжааны банкуудын активт чанарын үнэлгээг хийхээр болсон байна. Монголбанк арилжааны банкуудын активын чанарын үнэлгээг хийх Зөвлөх компанийг Монгол Улсын худалдан авах үйл ажиллагааны холбогдох хууль, журмын дагуу сонгон шалгаруулсан талаар төв банкны албан ёсны сайтад мэдээлжээ.

Сонгон шалгаруулалтын үр дүнд активын чанарын үнэлгээг Бүгд Найрамдах Чех Улсын PricewaterhouseCoopers Česká republika s.r.o. хийж гүйцэтгэхээр шалгарсан байна.  Монголын арилжааны банкуудын активт хийх үнэлгээг ирэх 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор хийж дуусгах аж.