Дуучин Б.Амархүү өнгөрсөн есдүгээр сарын 20-ны шөнө өөрийн машиндаа мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэж байгаад үйлдэл дээрээ баригдсан билээ. Сарын дараа уг хэргийн шүүх хурал болж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар 2 жилийн хугацаатай хорих ялаар шийтгэхээр болсон юм.

Саяхан батлан даалтад гараад байгаа тэрбээр өнөөдөр "Экстра Онлайн" ярилцлагад орж Монголын ард түмнээс уучлал хүслээ.

Дуучин Б.Амархүү:

2006 онд болсон Народный артист тэмцээнээс хойш би та бүхнийхээ итгэлийг алдахгүйн төлөө хичээж явсан. Өөрийн буруугаас ийм асуудалд орооцолдож та бүхний сэтгэлийг сэвтээлээ. Хамгийн түрүүнд ээж ааваасаа, эхнэр хүүхдээсээ, дүү нараасаа, миний уран бүтээлийг сонсдог бүх монголчуудаасаа уучлал гуймаар байна. Үүнээс болж удаан хугацаанд тодорхойгүй байдал үүсгэн та бүхний сэтгэлийг чилээж байсандаа уучлал хүсье. Намайг өмөөрсөн болон шүүмжилсэн бүх хүнд талархалаа илэрхийлье. Энэ өдрүүдэд та бүхний шүүмжийг сайтар уншсан. Хэрвээ би ард түмний хайртай хүү байгаагүй бол надад энэ бүх хандлагууд ирэхгүй гэдгийг би ухаарсан. Би дахиж ийм асуудалд дахиж орооцолдохгүй. Хэрэв чадвал Монголын нэрийг гаргахын төлөө дахин хичээнэ ээ. Монголын залуучууддаа хар тамхи, архи тамхинаас хол байхыг захиж байна.Үнэндээ би өөрийгөө өмөөрөхгүй. Тэнд өнгөрүүлсэн гурван сар миний хувьд хамгийн урт удаан цаг хугацаа байлаа. Тэнд алдаж оносон хүмүүсийн ихэнх нь залуус байгааг хараад эмзэглэсэн. Алдаж байж л ойлгож авлаа. Энэ хорт зүйлээс хол байгаарай.

БИЧЛЭГ ҮЗЭХ: