Дотоодын цэргийн түүхт 96 жилийн ойг тохиолдуулан Дотоодын цэргийн 805 дугаар анги байлдааны тугаа шинэчилж, залах ёслолын ажиллагаа өчигдөр /2018.07.17/ боллоо. Тус анги нь байлдааны тугаа 1992 оноос өдийг хүртэл буюу 26 жил залж иржээ.

Мөн энэ үеэр өргөсөн тангарагтаа зүтгэж, эрхэлсэн ажилдаа амжилт бүтээл гарган ажилласан алба хаагчдад төрийн одон медаль, цэргийн хугацааны цол гардуулж хүндэтгэл үзүүлсэн юм.