Маргааш буюу есдүгээр сарын 15-нд орон сууцны халаалтыг өгөх бөгөөд албан байгууллагуудын халаалтыг аравдугаар сарын 1-нд өгнө. “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК дулааны төв шугам, тоноглолд хийгдэх засварын ажлаа дуусгасан тул байгууллагууд хүсвэл аравдугаар сарыг хүлээлгүй халаалтаа залгуулах боломжтой болсон байна.