МҮЭХ-ны Ерөнхийлөгчийн зөвлөлийн хурлаас Ерөнхий зөвлөлийн ажлын албаны ажилтнууд, харьяа газрууд, гишүүн байгууллагуудад хандан холбогдох газруудаас гарсан шийдвэрийг үндэслэн 0-12 насны хүүхэдтэй ажилтан, албан хаагчдыг гуравдугаар сарын 2-ны хүртэл богиносгосон цагаар ажиллуулахаар болжээ.

Энэ хугацаанд МҮЭХ-ны ажилтнууд 09.00-15.30 цагийн хооронд ажиллах бөгөөд Улсын Онцгой комиссоос өндөржүүлсэн бэлэн байдалд хэсэгчлэн шилжиж буйтай холбоотойгоор нэмэлтээр гэрээр ажиллах боломжийг ханган ажиллаж байгаа тул бусад албан байгууллагуудад ч ийнхүү зохицуулалт хийхийг уриалаад байна.