Байгалийн түүхийн музейг нураах ажил олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан ч нураасан билээ. Тэгвэл иргэдийн асууж сураглаж байсан тус музейн өмнөх арсланг Богд хааны шар ордны өмнөх хаалганы хажууд зөөн байрлуулсан байна. Хөшөө энд байршихаас өмнө Нийслэлийн хот тохижилтын газрын хашаанд хадгалагдаж байсан юм.

Энэхүү чулуун арслан анх Богдын шар ордны шөргөөгөн хашааны үүдэнд байсан түүхтэй аж. Хожим 1954 онд газарзүйн эрдэмтэн О.Намнандоржийн санаачилгаар Улсын төв музей байхад нь авчирч байрлуулсан байна.