БСШУСЯ Байгалийн түүхийн музейн хуучин барилгыг буулгах тендер зарлажээ.

Тендерийн материалыг энэ есдүгээр сарын 30-ны өдрийн 10:30 цагаас өмнө бүрдүүлж өгөх ёстой аж. Барилгыг буулган тендерийн нийт төсөв 400 сая төгрөг юм байна. 

Нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг  2019 оны 09 -р сарын 30 -ны өдрийн 10 цаг 50 минут -т нээх аж.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) үнэ төлбөргүйгээр татан авах боломжтой бөгөөд тендерт оролцохын тулд эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр  50,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар цахим тендерийн хураамж төлөх юм.