Монголын Архитекторуудын эвлэлээс БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгт шаардлага хүргүүлжээ.

Тус мэдэгдэлд:

"БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг таны "Хотын төвийн байршилтай ашиглалтын шаардлага хангахаа больсон музейнуудыг Төрийн өмчийн газар руу шилжүүлж, дуудлага худалдаанд оруулаад, олсон санхүүжилтээрээ шинэ музейн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх боломжийг бид судалж байгаа" гэсэн санааг Монголын Архитекторын хамт олон эсэргүүцэж байна. 

Эдгээр музейд "Чойжин ламын сүм музей", Занабазарын нэрэмжит "Дүрслэх урлагийн музей", "Үндэсний түүхийн музей", "Байгалийн түүхийн музей"-н барилгуудыг нэрлэсэн гэж олйгож байна.

...Музейн барилгуудыг дуудлага худалдаанд оруулж худалдсанаар худалдаж, хувьчилж авсан газрын эзэд нь уг дурсгалт барилгыг нураагаад, хотын тавийн үнэ цэнтэй байршилд ямар нэгэн барилга барих л болно. Ингэснээр Монголын уран барилгын сор болсон, нүүдэлчинзохион бүтээгчдийн оюун санаа, сэтгэлгээний тусгал болсон онцгой содон дурсгалт барилгыг устгаж, хотын орон зайн энэхэн орчны өнгө төрхийг алдагдуулах үйл ажиллагааг дэмжигч, хошуучлан зохион байгуулагч болж буйгаа ойлгож, түүх соёлоо устгах шийдвэр гаргахгүй байхыг Танаас шаардаж байна.

...Монгол Улсын Засгийн газар сүүлийн 30 жил санаачлаагүй Театрын урлагийн орчин үеийн өндөр технологитой, өвөрмөц загвар хийцтэй "Үндэсний их театр"-ын барилга, Үндэсний урлагийн цуглуулга, түүх, архелоги, палентлогийн үзмэрүүдийг дэлхий нийтэд дэлгэн танилцуулах "Байгалийн түүхийн музейн цогцолбор" байгуулах шийдвэр гаргасныг Монголын Архитекторын хамт олон бид дэмжиж байна" гэжээ.

"Байгалийн түүхийн музей"-н барилгыг гэрэл зургаар хүргэж байна.